← Мэдээ рүү буцах

2026 оны Ширээний теннисний Ахмадын УАШT Завхан аймагт зохиогдоно.

·Завхан аймгийн ШТХ
2026 оны Ширээний теннисний Ахмадын УАШT Завхан аймагт зохиогдоно.

2026 оны Ахмадын УАШТ 2026.08.14–16-нд Завхан аймгийн Улиастай хотод болно. Бүртгэл 7 сарын 1-нээс эхэлнэ.

Ширээний теннисний 2026 оны Ширээний теннисний Ахмадын Улсын Аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээн 2026 оны 8 дугаар сарын 14–16-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотын спорт зааланд зохион байгуулагдана. Тэмцээнийг Монголын Ширээний Теннисний Холбоо, Завхан аймгийн ШТХ, БТСГ хамтран зохион байгуулна.

Тэмцээн дараах төрлөөр явагдана:

• Багийн төрөл (Эрэгтэй / Эмэгтэй, холимог нас)

• Нэг бүрчилсэн: 40–49, 50–59, 60–69, 70–80, 80+ насны ангиллаар

• Холимог хос: насны нийлбэр 100+, мөн 70+ тусдаа

Бүртгэл 2026 оны 7 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 10-ны 20:00 цаг хүртэл үргэлжилнэ (утас: 99906677). Оролцооны хураамж бүх төрөлд 70,000 төгрөг, 1–2 төрөлд 50,000 төгрөг. 80+ насны тамирчид нэг бүрчилсэн төрөлд төлбөргүй оролцоно.

Тэмцээнд 1986.01.01-ний өдрөөс өмнө төрсөн тамирчид оролцох эрхтэй. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагт Улиастай хотын ширээний теннисний зааланд болно.